Янжинлхамууд минь өршөө ... Биднийгээ ...

2010 оны 03-р сарын 18 Нийтэлсэн КОШЕЙК
Эгэлхэн бидний хэдэн эрчүүдийгээ Янжинлхамууд минь өршөө Дэлгэрэнгүй»

... МОНГОЛ ...

2010 оны 02-р сарын 26 Нийтэлсэн КОШЕЙК

Харахад зүс минь МОНГОЛ,

Хатгахад цус минь МОНГОЛ,

Хайрлахад эх орон минь МОНГОЛ . . .

Харах зүстэй, хатгах цустай, хайрлах эх оронтой байна гэдэг энэхэн хорвоод хүн болж төрсөний минь гүн гүнзгий утга учир оршном . . .


Тооны өөрчлөлтөөс >>>> Чанарын өөрчлөлт

2010 оны 02-р сарын 11 Нийтэлсэн КОШЕЙК
мунхаглал Дэлгэрэнгүй»

Үгүйсгэлийн үгүйсгэл . . . .

2010 оны 02-р сарын 10 Нийтэлсэн КОШЕЙК
(-) х (-) = (+) х (+) Дэлгэрэнгүй»

Анализ /эгэйн/

2010 оны 02-р сарын 08 Нийтэлсэн КОШЕЙК
Болоогийнхоо оосор бүч, хаяа хошлонг шинжсэн нь . . . Цагаан сар болох гэж байна даа . . .  Бас . . . Дэлгэрэнгүй»

Анализ

2010 оны 02-р сарын 06 Нийтэлсэн КОШЕЙК
Болоогийнхоо оосор бүч, хаяа хошлонг шинжсэн нь . . . Цагаан сар болох гэж байна даа . . .  Бас . . . Дэлгэрэнгүй»
Өтгөн хар кофе + дөнгөж асаасан тамхи + задлаад удаагүй "Тайгер" = ...? Дэлгэрэнгүй»

Анх хорвоод мэндэлж амьдрал чамайг мэдэрсэнээс хойш 30 жил, 6 сар, 24 хоног буюу 11165 өдөр өнгөрчээ дээ. Өдрөөс өдөрт чамд шунан дурлах тусам цаг хугацаа улам хурдан өнгөрч байх шиг санагдах ... Өглөө болгон мандаж буй алтан шаргал нарны цацрагийг харж амьд байгаагаа мэдэрч, үдэш болгон гэрэлтэх сая сая гэрэлтэх оддыг харж амьд байх ёстойгоо мэдэрч, бэдэрсээр ... Энэ л амьдрал чамд нүцгэн ирчихээд ам даавуу нөмөрөөд буцахын хооронд чамд юунд ихээр шунан дурлана вэ ... Орон зай, цаг хугацаа, оюун санаа, орчих хязгаар энэ л амьдрал чамд яаагаад би ийм их хайртай юм бээ ... 


Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?

2010 оны 01-р сарын 05 Нийтэлсэн КОШЕЙК

Чөлөөтэй, омголон дураараа байх би дуртай

Чөдрөөн тасдаж гүйдэг моринд адуу адуунаас хайртай

Талын шувуу торонд бус талдаа жиргэх дуртай

Тааваараа бус орчлон өөрөө эрх чөлөөнд дуртай

Хязгаар үгүй эрх чөлөө хаана ч харин байдаггүй

Хазааргүй унаа, бүслүүргүй гэр гэж байдаггүй

Эрх чөлөө гэж хичнээн ч хашгирлаа гэсэн

Энэхэндээ гэж хэлэхэд би хорионд байх дуртай

Эгэл даруу ижий, эцгийн минь голомт сэтгэлийг минь хорьдог

Энгэртээ тэвэрсэн үр, насны минь хань намайг хорьдог

Элгэн садан ард түмэн,

Эх орон минь намайг хорьдог

Энэнээс илүү эрх чөлөөгөөр орчлонд би яах юм бэ?

from My PC

Өмнийн цэнхэр говиос тээж ирсэн армаг тармаг бодлууд . . .

Намар оройн 11 сарын говь униартан цэнхэртээд . . . Аяа миний эх оронд л байдаг алтанхан шаргал говь минь . . .

Уг нь би Арын сайхан хангайн угшилтай ч гэсэн яаагаад ч юм миний сэтгэлд өмнийн цэнхэр говь төрсөн нутаг ус минь юм шиг санагддийн . . . Өглөө газрын завсараас гарч ирэв үү гэлтэй мандах час улаан нар, оройд газрын гаваар орчив уу гэмээр жаргах бас л час улаан нар . . . Наян настай өвөөгийн минь үрчлээс дүүрэн царайг санагдуулах намхан бор толгод, элсэн манханууд . . . Аяа алтанхан говь минь юутай үзэсгэлэнтэй . . .

Алтанхан говийн минь хэвлий юутай баян бээ . . . Таны минь хэвлийд байхгүй эрдэнэс гэж үгүй еээ . . . Аавын хөөрөгний чүнчигноров, авгай хүүхний чих хуруунд гялалзах алт, аяга таваг, түмпэн сав түргүүтэн, цахилгааны кабелийн гол дахь зэс, айлын пийшин бас цахилгаан станцын станцын зууханд улалзах нүүрс, байшин барилга, машин тэрэгний араг яс ган болд төмөр гээд . . . Тоочоод барах биш . . .

Эх болсон алтан говь та хэвлийдээ хэдэн зуун сая жил хадгалсаныг эрдэнийн эрэлчин мань мэтэс нээсэн бас олсон . . . Таны хадгалсан, бидний олсон юуны төлөө гэж . . .

Таны хадгалсан бидний олсоныг юм болгож байгаа хүмүүсийн байж байгаа царай хүүг . . .

http://share.gogo.mn/4OcXsZpRiK86791259794630/1.jpg

Галба шанхын говь маань хурц хутгаар сийчүүлж байгаа аварга амьтан мэт зуу зуун тоннын даацтай хэдэн зуун машины тонгорогны ир мэт /уг нь хаймаран/ дугуйнд улаан түйрэн болтолоо тарчилж байх . . . Та тарчлах гэж хадгалсан, таныг тарчлаах гэж олсон мэт . . . Үгүй шүү дээ . . .

http://share.gogo.mn/D20PpQuxHu34231259794935/2.jpg

Хэвлий дэх хар алтыг тань үнсний үнээр өгсөн үхэр шахуу нутаг нэгтнүүд, үнсний үнээр авсан хар хилэн шаахайтнууд хилийн наана цаана хахаж цацангаа алдаж байна . . . Аль алиных нь улаан хоолой дээр нь тэр чигээрээ тээглэчихээсэй билээ . . . Ум ма ни бад ми хум . . .

Үхэр шахуутнуудыг, хар шаахайтнуудыг хахуулах гэж та хадгалаагүй бас бид олоогүй . . . Таны хадгалсаныг, бидний олсныг юм болгож байгаа үнс болгож байгаа энэ хүмүүсийн царай хүүг . . .

Хаана байна тэр төр засаг . . .

2009 оны 10-р сарын 21 Нийтэлсэн КОШЕЙК

Байхгүйтэй адилхан төр засагтай засаггүй, тэр сайдтай сайдгүй, шармал төмөртэй төмөргүй  эрдэнийн эрэлчид дараагийнхаа эрэлд гарсан . . . Олно . . . Олсоор ч байх болно . . .

Монгол улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны түүхт 70 жилийн ой өнгөрсөн долоо хоногт болж өнгөрлөө. 

 Баярын хурал, хүндэтгэлийн тоглолт,  хүндэтгэлийн хүлээн авалтанд үе дамжсан геологичийн хувьд 60 гарсан аавынхаа хамт оролцсон. Миний хувьд, хувь хүнийхээ хувьд аавтайгаа байсан энэ ой мартагдашгүй дурсамж дүүрэн өнгөрсөн. 80 жилийн ойг цугтаа үзээ ч бил үү үгүй ч бил үү . . .

Гэтэл тэр төр засаг хаана байна гэж чангахан хашгирмаар санагдсан шүү . . .

Баярын хуралд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын бараг үг үсэг, цэг таслал ижил шахуу мэндчилгээг тэдний долдойчууд уншсан болоод гараад явцгаалаа . . . Гэтэл хурлын хүндэтгэлийн ширээн дээр Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Ариунсан, Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн, Монголын ге?ологийн холбооны тэргүүн Оюун, Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн албаны дарга Ариунбаяр, Геологийн яамны сайд асан хурц гуай ... тэргүүтнүүд . . . Зориг сайд хаачив . . .

Уг нь би Зориг сайдыг их л тоож байсийн . . . Эзэнгүй хаягдсан мэт манай муусайн геологичид сүүлийн хориод жил өөрийн гэсэн яамгүй байж байгаад түрүү жилээс яамтай болсон, одоо л нэг . . . гэж их л олзуурхаж байлаа гэтэл 70 жилийн түүхтэй энэ салбарын сайдын бараа байтугай, сүүдэр нь байддаггүй . . . Түүний тавих байсан илтгэлийг дэд сайд нь буруу зөрүү, мурий хазгай уншсан болов шив.

Ямар сайндаа л 90-ээд оны дунд үед "энэ геологичдийг аль  яаманд харъяалуулах вэ" гэж асуусан чинь "Хөдөө их явдаг хүмүүс юм чинь Хөдөө аж ахуйн яаманд өгчий" гэж байхав дээ

Геологичид маань уугийн хээгүй, хээрээр гэр, хэцээр дэр хийж, баялагийг бүтээх үйлсдээ хоёргүй сэтгэлээр зүтгэцгээж, улс төржилт, ангирхалаас аль болох тусдаа байдаг "ард түмэн" . . .  Гэтэл өөрийнх нь хариуцсан салбарын ой болж байхад 15 хан минут ирээд баяр хүргэчихээд явах цаг зай залуухан сайдад маань байгаагүй юу эсвэл байлгасангүй юу . . . Магад сонгуулийнх нь сурталчилгааны хаалт болох гээд амьсгаа дээгүүр л явсан байх л даа . . . Гэхдээ мань хүнд 15 минутын зав үзнэнхээр байгаагшүй гэж үү . . . Өөрийнх нь Пи Ар хийгээд байгаа тэр Оюутолгой ордыг геологичид л нээсэн шүү дээ . . . 

Тэгтэл тэр хурал дээр Монгол улсын тэргүүний геологич цол тэмдэгийг олон залуу докторуудын хамт Яамны нэг залуухан мэргэжилтэн /алх барьж хөдөө явж үзээгүй шахам/, түүнд хичээл зааж байсан докторуудынхаа хамт хүртдэг гэжуугаа . . .гэтэл Геологийн салбарыг жинхэнэ хөл дээр босгосон, 26 настайдаа Геологийн яамны сайд болж байсан Хурц гуай өнөөдрийг хүртэл тэргүүний геологичоос өөр энгэр цоолоогүй явж байна . . .

Гэтэл 70 жилийн туршид эх орныхоо эрдэнэсийн санг арвижуулсан, баялагийг бүтээсэн ахмад үеийн геологичдийг маань маань ерөнхийлөгчийн хайр ивээл тойроод гарлаа. 70 жилийн түүхтэй энэ салбараас 70 жилийн ойгоор нэг ч хүн энгэр цоолсонгүй. Магадгүй одон медаль нь дуусцан юм болуу гэж бодтол дуусаагүй янзтай . . . Худалдаа хөгжлийн банкны 19 жилийн ойгоор дэд захирал, ахлах тээлэр нарт өгөх одон байж л байсан байна шүү дээ /эх үүсвэр http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1162380/  .

Бидний ахмад үеийнхнээс харамлалаа гэж үү. . . Тэр шармал шар төмрүүдээ . . . Энэ ахмадууд маань бидний өдий зэрэгтэй явах чиг зүгийг зааж, бидний 3 сая шахам иргэдийг тэжээж байгаа бишсэн бил үү . . . Магадгүй одоо байгаа хэдийн маань хэд нь 80 жил үзэх бол . . .

Байхгүйтэй адилхан төр засагтай засаггүй, тэр сайдтай сайдгүй, шармал төмөртэй төмөргүй  эрдэнийн эрэлчид дараагийнхаа эрэлд гарсан . . . Олно . . . Олсоор ч байх болно . . .

Эрдэнийн эрэлчидийн зам хэзээ ч бүдгэрэхгүй, богц хэзээ ч дундрахгүй . . . Улам улам тодорсоор байх болноо. Амлачихъя

Алтанхан намар минь баяртай . . .

2009 оны 10-р сарын 15 Нийтэлсэн КОШЕЙК

Яаагаад ч юм намарт би их дуртай байдийн ... 

Багадаа цээжэилдэг байсан "Намар намар намартаа би дуртай сайхан ..." гэдэг шүлэгтэй ч холбоотой байж магад, бас бүтэлгүй хайрын дурсамжуудтай ч холбоотой байж магад ...

Намрын жиндүүхэн өдөр, ширхэггүй зүсэрсэн бороонд, сэтгэл бага зэрэг гундуухан, дүнсгэрдүү алхах бүүр дуртай ...

Өлмий доор өрөвдөлтэйгөөр шаржигнах навчистай алтанхан намар минь баяртай ...

Дараа жилийн намар хол байна даа хол байна

Садарч л байг тэр цаг хугацаа ...

2009 оны 10-р сарын 14 Нийтэлсэн КОШЕЙК

Садарч л байг л дээ тэр цаг хугацаа. Садарах гэж л орчлонд 4 дэх хэжигдэхүүн цаг хугацаа оршин байгаам чинь...

Садар түшээд садарлаж байх хооронд эх болсон орны маань эрдэнэ урагш садарч байна... Садарч л байг л дээ. Садарах гэж бидэнд заяасан эрдэнэ ... 

Садар эмс садарлаж байх хооронд эмнэлэгийн орон дээр эхийнхээ алтан хэвлийг арай ядан олсон үрс эмчийн гараар садарч байна... Садарч л байг л дээ. Садарах гэж саванд цацагдсан олон сперм ...

Садар ... садарлаж байх хооронд ... садарч байна. Садарч л байг л дээ. Садарах гэж ...

Харин би бас бид өөрсдөө садарчуул харин яаалтай ч билээ дээ. . .

Өмнийн цэнхэр говь руу . . .

2009 оны 10-р сарын 08 Нийтэлсэн КОШЕЙК

Бүхэл бүтэн хоёр долоо хоног гаруй хүлээсэн хариу ирж манай хэд өмнийн цэнхэр говьруу томоохон төсөлд өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулахаар нөгөөдөр буюу хагас сайны өглөө эрт хүлгийн жолоог нутгийн зүг залах гэж байна ... 

Хамтаараа, олноороо эрдэнийн эрлийг учгийг хөврүүлэн дуулалдан инээлдэн явах юутай сайхан ...

Даанч би утаанбаатартаа дахиад долоо хонох болчихлоо. Азгүйм аа...

... Яах уу дээ долоо хоногийн дараа араас нь оччихно л доо. Гэхдээ л хээрийн замд баавараа чанаж уугаад, богцтой даажаа /бид замын хүнсээ тэгэж хэлдийн/-гаа дундаа тавиад хээрийн нэмэгдэлтэйгээс цайлж суух нэгэн жаргал байдийм даа ... 

Манайхан нөгөөдөр явах болсон чинь олон хоног уйдлаа сайхан уйдаа гарах нь дээ гэж инээлдэцгээгээд бүгдийнх нь нүдэнд нэг л баярласан харц ...

Өмнийн цэнхэр говийн алтан шар намар одоо л ид байгаа даа хаашаа л харна нов ногоон тал, таанийн үнэр хамар цоргио л, цаанаа л бүлээхэн салхи хацар илбээ л, голио эрхи хурууны дайтай голийгоо л ... аяа говийн намараа гэж ...

Өмнийн цэнхэр говьд үлэг биш гүрвэл болохоор манай хэд нөгөөдөр, мань харин долоо хоногийн дараа ...

Хоёрхон сарын дараа нүд, шүд нь бас ажил нь гялалзсан хөрслөг хөрслөг бор бор залуучууд ирхийн биз дээ ...

Эрдэнийн эрэлд хязгаар үгүй ээ ... Эрлийн үзүүрт харин олзтой ...

Boloogshirol ...

2009 оны 10-р сарын 05 Нийтэлсэн КОШЕЙК

Gadaa namriin shargal nar sharaa l ... Unen tasartsan bnaa...

Suuliin ued ter dundaa ooriin gesen boloogtoi bolsonoos hoish chadan yadan arai gej neg bichleg oruulchihaad heden hun unshsan bol? hen hen, yamar setgegdel uldeesen bol? hunuust her taatsaj baigaa bol? yamar yamar goe shine bichleg nemegdsen bol? gej bainga dogdloostoi ...

Orj irenguutee muu har com.oo asaanguutaa www.gblog.mn ...

Yostoi neg boloogshirol gej l neg iim baidag bh daa